Ургийн тухай ойлголт
Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд байхад нь хүмүүжүүлэх явдал юм
Овог, удмаа ариун нандин байлгах, хөгжүүлэх, түүнийг хамгаалах эхний ойлголт нь ургийн тухай асуудал юм. Эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал нийлснээр ураг бий болно. Ураг бий болсноор тухайн овог, удам цааш үржих, хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг бид сайн мэдэх билээ. Үүнээс харахад, бохир бус цэвэр нандин ураг бий болгох, түүнийг хамгаалах асуудал нь өнөөдрийн залуучууд, залуу гэр бүлийн анхаарах ёстой маш чухал асуудлын нэг болоод байна.
Үүнтэй холбогдуулаад эхийн усны тухай авч үзье. Эхийн ус гэж юу вэ? асуултад залуучуудын ихэнх нь "эхийн шээс буюу эхийн өлөн" гэсэн буруу ойлголттойгоор хариулдаг. Эхийн ус гэдэг нь жирэмсэн эхийн хэвлий дэх ургийн оршиж байгаа ариун нандин, хамгийн тунгалаг усыг хэлэх бөгөөд нөгөө талаар эхийн хэвлийд бий болсон "ургийн өөрийнх нь шээс" гэж хэлж болно. Нэг талаар ураг тэжээгдэж, амьдардаг. Эхтэй хүн үхдэггүй гэж монголчууд ярьдаг. Энэ нь эхийн устай холбоотой монголчуудын сэтгэлгээ, ёс заншил, ардын мэдлэг бөгөөд нөгөө талаар бүсгүй амаржихад эхийн усыг ёотон, арвайн гурил гэх мэтэд шингээн авч хэрэглэдэг байсан гэдэг. Мөн жирэмсэн эхийн сэтгэл санаа хямарч, бузар мууг бодож, гомдон шаналах нь ургийн хүмүүжил төлөвшил, зан ааш, оюун ухаанд муугаар нөлөөлж согогтой, хүмүүжилгүй хүүхэд болно гэж үздэг байжээ. Харин өнөөдрийн нөхцөлд жирэмсэн бүсгүйчүүдийн эхийн ус нь бохирдох, эхийн хэвлийд бойжиж, амьдарч байгаа ураг хордох, бузартах явдал түгээмэл болжээ. Энэ нь жирэмсэн эхчүүдийн хэрэглэж байгаа хоол, агаарын бохирдол, жирэмсэн үедээ өөр хүнтэй юмуу согтуугаар бэлгийн хавьталд орох гэх мэт гадны хүчин зүйл нөлөөлж байна.
Жишээлбэл, Өнгөрсөн 2011 онд Улаанбаатар хотын харьяалалтай нэгэн бүсгүйг жирэмсэн болмогц хадам эцэг нь хөдөө орон нутаг руу явуулж, амаржихад нь Улаанбаатар хотод ирүүлжээ. Түүний хүүхдийг эх барьж авсан эмч хөдөөгийн бүсгүй юу гэж асуухад бүсгүй гайхшран эргүүлэн асуухад эх баригч эмч эхийн ус чинь тунгалаг байна, хотод одоо үед ургийн ус тунгалаг байх нь багассан гэж хариулсан байдаг. Төрөлхийн гажигтай хүүхэд төрөх явдал өнөө цагт ихэссэн нь үүнтэй холбоотой байж болох юм.
Гэр бүлийн харилцаанд гажуудал үүсч өнөөдөр ижил хүйстэн гэрлэх нь элбэгших хандлагатай байна. Үүнд залуучуудын буруу гэхээсээ эцэг, эхчүүд буруутайг Оросын зарим эрдэмтэн судлан тогтоосон байна.
Залуучууд цаг зуурын бэлгийн хавьтлаас татгалзах, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэл санаа тогтворгүй, эрүүл мэндийн хувьд таагүй үедээ бэлгийн харилцаанд орж үүсгэхээс сэрэмжлэх хэрэгтэй болоод байна. Нөгөө талаар овог, удмаа цэвэр байлгах, эхийн хэвлийд эрүүл ургийг бий болгож хамгаалах асуудал бол залуучууд, гэр бүлийн анхааралд байж, өөрсдөө бие махбодио эрүүл чийрэг, сэтгэл санаа амгалан тайван, амьдралын тохилог орчныг бүрдүүлж хүүхэдтэй болох нь чухал юм. Энэ нь залуу хосын хувьд овог, удамдаа тус нэмрээ оруулж, өвөг дээдсийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байгаа хамгийн том алхам юм.